1сарын 14. Тэмдэглэлийн өдөр /Daily day/
Бүтэн жилийн турш хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэрээ хайртай хүндээ бэлэглэдэг өдөр
2 сарын 14. Валентины өдөр /Valentina day/
Валентина нь III зууны үед хайртай хосуудыг хааны зөвшөөрөлгүйгээр гэрлүүлсэн учраас цаазын тавцанд гарсан нэгэн шашины номлогч байжээ. Түүний нас барсан өдийг ийнхүү Валентин буюу хайрт хосуудын баярын өдөр хэмээн түүний хайрын төлөө өгсөн амьдралд хүндэтгэл үзүүлдэг. Мөн энэ өдрийг эмэгтэй хүн хайртай хүнднн сэтгэлээ илэрхийдлэхийг зөвшөөрсөн өдөр ч гэдэг. Хайраа илэрхийлэх гол бэлэг нь Шоколад.
3 сарын 14. Цагаан өдөр /White day/
Энэ өдөр эрэгтэй нь хайртай бүсгүйдээ чихэр өгч сэтгэлээ илэрхийлдэг өдөр гэнэ. Мөн Валентины өдөр сэтгэлээ илэрхийлсэн бүсгүйнхээ хайрыг хүлээж авах уу? Үгүй юу? Гэдгийг шийдэхэд энэ өдрийн утга учир оршдог аж. Сэтгэлийг нь хүлээж авбал хариуд нь чихэр өгдөг бол үгүй болзүгээр л өнгөрдөг байна.
4 сарын 14. Хар өдөр /Black day/
Валентин болоод Цагаан өдрүүдээр хайртдаа сэтгэлээ илэрхийлж амжаагүй бол энэ өдөр таньд тэрхүү боломжийг олгодог. Бүхийл зүйлээ хар өнгөөр хослуулан намуухан сайхан газар кофе уунгаа сэтгэлээ илчлээрэй залуусаа.
5 сарын 14. Шар өдөр буюу Сарнайн өдөр /Yellow day and Rose day/
Хар өдрийг хүртэлд хайрттайгаа учирч дамжаагүй хүмүүс энэ л өдөр ганц бие амьдралаа орхидог гэнэ. Хаврийн улирал болохоор шар өнгийг билэгдэж түүгээр барахгүй хаврын сүүл сарыг Сарнайн улирал ггэдэгээс энэхүү өдөр маань үүссэн ажээ. Хайртыгаа сарнайн баярт уриарай.
6 сарын 14. Үнсэлтийн өдөр /Kiss day/
Хайртай хосуудын хувьд үнсэлт нь хамгийн сэтгэл булаам, дур хүсэл төрүүлдэг билээ. Энэ уруул салгалгүй үнсэлцээрэй залуусаа хэ хэ хэ. Хамгийн гол нь сэтгэл хөдөлгөм орчныг бүрдүүл
7 сарын 14. Ахмадуудын өдөр /Veterean day/
Болзооныхоо бүх зардлыг аав ээж болон ах эгчтэй даатгаад хайртай бүсгүйгээ бусдад танилцуулдаг. Өөрөөр хэлбэл хоёр гэрээрээ орж гэр бүлийхэнтэй нь танилцах өдөр.
8 сарын 14. Ногоон өдөр /Green day/
Хайрттайгаа хотоос гарч цвэр агаарт байгальд гарах өдөр. Эсвэл хайртаасаа хол байгаа бол түүнийгээ үгүйлэн гансрах ганцаардлаа ногоон дарсаар тайлдаг юм байна.
9 сарын 14. Хөгжим ба Фото өдөр /Music and photo day/
Диско газар зэрэг аль нэг хөгжилтэй цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой газарт найз нөхөдөө цуглуулан Хайртай бүсгүйгээ зарлан тунхагладаг гэнэ. Энэ сайхан мөчийг зургийн хальсан дээр буулгаж, тэмдэглэлийн дэвтэртээ хадгалан байнга өөртөө авч явдаг.
10 сарын 14. Улаан өдөр /Red day/
Тансаг зоогийн газар хайртыгаа урьж, улаан дарс уун гайхалтай сайхан өнгрүүлэх ёстой юм байхаа. Энэ өдрийн үйл явдал олон хосуудын цаашдын зам мөрийг заадаг гэнэ шүү.
11 сарын 14. Улбар шар өдөр /Orange day/
Дурлалт хосууд хамтдаа хайр сэтгэлийн сэдэвтэй кино үзэж алжаалаа тайлдаг өдөр. Сэтгэл хөдөлгөсөн сайхан кино үзсэний дараа мөстэй хүйтэн Жүржийн ундаа уувал бусдаас онцгой байх болноо гэж Хайрын бурхан шивнэж байна.
12 саршын 14. Чанга тэврэх өдөр /Hug day/
Хайртай хосууд бие биенээ чангаас чанга тэврэхийг зөвшөөрсөн өдөр гэнэ. Тэрнээс нааш чанга тэвэрч болохгүй шүү айн. Хайртын тань халуухан тэврэлт хүйтэн өвлийг ч мартуулан, сэтгэлийн тань мансууруулах нь лавтай.......